Улаанбурхан өвчний 2200 тохиолдол бүртгэгдлээ

С.Гандэлгэр
3 цаг 52 минутын өмнө

2025 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 2200 боллоо. Үүнээс: 

  • эмнэлэгт - 344
  • гэрээр - 328
  • эдгэрсэн - 1528
  • нас баралт -1 
  • хавьтал - 33.237 байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна