БНСУ-ын news.nate сайтад тус улсын соёлын нөлөө Монголд хэр хүчтэй түгэн дэлгэрч байгаа талаар мэдээлжээ. Мэдээлэлд авагдсан баримтууд дотор БНСУ-ын бараа, бүтээгдэхүүн хэрэглээтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт багтсан байна.
Тодруулбал, энэхүү "Соёлын давлагааны нөлөөний нэгэн том илрэл нь Монгол улс Солонгос шар айргийн хамгийн том экспортлогч орон болсон" гэжээ.
БНСУ-ын олон улсын худалдааны нийгэмлэгийн экспорт, импортын худалдааны статистик мэдээгээр, энэ оны эхний улиралд Монгол Улс Солонгосоос 10 тэрбум 96 сая 910 мянган воны шар айраг импортолж, бүх орнуудыг тэргүүлсэн байна.
Монгол Улс хамгийн том импортлогчийн байр сууриа хадгалж үлдэх магадлал улам бүр нэмэгдсээр байна. Учир нь, Монголд CU, GS25 гэх мэт Солонгосын дэлгүүрийн сүлжээ идэвхтэй өргөжиж байгаа тул дагаад Монголын зах зээлд солонгос архины борлуулалтын өсөлт үргэлжилнэ гэж тус мэдээлэлд бичжээ.
Эх сурвалж: News nate
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
14.1.81.172
Их гийгүүлж дээ хогийн кимчинүүдийн шар айргийг дэмжихээ больцгоо Монголчуудаа.
Хариулах202.72.245.121
Автомашины импортонд нийт хэдэн доллар зарцуулдаг юм бол?
Хариулах202.21.107.16
Calais bagshiin surgaalaar Arhia baga yuh airgaa taavaar uugaarai Shar airgaa ug ni Taavaar uuval zugeer daaj ch chadahgui l dee
Хариулах