“И-Монгол академи” болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтарч ажиллана

Х.Есү
10 цаг 53 минутын өмнө

“И-Монгол академи” УТҮГ нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, үйлчилгээний хүртээмж хялбар байдлыг нэмэгдүүлэх, иргэд олон нийтийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангах  чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байна.

Дээрх чиглэлийн хүрээнд /2025.05.21/ Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын дарга Н.Төрбат, Маркетингийн хэлтсийн дарга Х.Мөнхтулга, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ болон холбогдох албан тушаалтнууд оролцож, төрийн үйлчилгээг, иргэдэд сурталчлах шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын цахим ур чадварын чадавхыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн насанд хүрсэн иргэдийн 205,995 иргэн /90%/ Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд бүртгэлтэй байгаа ба 7,898,3331 удаа иргэд үйлчилгээ авсан нь цахим үйлчилгээний хэрэгцээ эрэлттэй байгааг харуулж байна.

Уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Бат-Эрдэнэ цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд мэдээллийг илүү шуурхай, ойлгомжтой хүргэх ажлыг дэмжиж, “И-Монгол академи” УТҮГ-тай цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна