Эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйцгээе!

Х.Есү
4 цаг 8 минутын өмнө

Эрүүл ирээдүйн төлөө, хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн ач тусыг таниулж,  хамтдаа зүтгэсэн 15 жилийнхээ ойн хүрээнд “Хавдрын эсрэг үндэсний аян” эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйхийг иргэдэд уриалан  Улаанбаатар марафонд нэгдлээ. 

 “Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлт болох 5-р сарын 24-ний бямба гарагт Сүхбаатарын талбайд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы асар ажиллах бөгөөд мэргэжлийн эмч нар эрүүл мэнд, тэнцвэртэй хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө өгч,  эрдсийн шинжилгээ авах юм. 

Мөн хүүхдүүдэд төсөөллийн ертөнцөө хүссэнээрээ урлах боломжийг бүрдүүлсэн зургийн хэсэг, дурсамж буулгах фото булан, хөгжөөнт тоглоом, амтат зайрмаг бэлтгэсэн байгаа шүү. Та марафоны үеэр гэр бүлээрээ манай асраар зочлон мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, тухлан саатаарай. 


    “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы зохион байгуулагч, ХААН Банк, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ийн ажилтнууд марафонд нэгдэн эрүүл амьдралын төлөө хамтдаа гүйх болно. Та ч бас нэгдээрэй.

Ташрамд дуулгахад, “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр Их сургуулийн гудамж, Бага тойруу, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их Монгол Улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны автозамын зорчих хэсгийг хаах юм. 

Өнгөрсөн хугацаанд тус аяны хүрээнд эмч нарын баг Монгол орон даяар очиж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан, шаардлагатай мэс заслыг газар дээр нь хийж ажиллаж ирсэн билээ.

ХААН Банк хувийн хэвшлийн салбараас анхлан тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк санг 2007 онд байгуулснаас хойш энэхүү сангаар дамжуулан нийгмийн бүхий л салбарт нийт 523 төсөл, хөтөлбөрийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн амжилттай хэрэгжүүлээд буй. Тогтвортой хөгжлийн 3-р зорилго болох “Эрүүл мэндийг дэмжих” зорилтын хүрээнд ийнхүү ХААН Банк эрүүл мэндийн салбарт 2 томоохон аяныг тууштай хэрэгжүүлж, нийт 2.5 тэрбум орчим төгрөг зарцуулаад байна.

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна