“Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан” хэрэгт буруутгагдан шүүхээс 2.6 жилийн ял сонссон П.Батчулуун эмчийн бие муудаж, 3-р эмнэлэгт хүргэгджээ.
Түүний охин Б.Хонгорзул өчигдөр цахим хуудаснаа “Олон өвчин хавсарсан, сүрьеэгээр өвдсөн аав маань зүрхний үйл ажиллагаа алдагдсанаар өнөөдөр түргэнээр III эмнэлэгт хүргэгдчихлээ.
Даралт нь огцом хэлбэлзэж, байдал хүндрэхэд ХӨСҮТ-ийн зүгээс УГТЭ-рүү яаралтай шилжүүлсэн байна.Аав маань зүрхний булчингийн үйл ажиллагаа ердөө 30% буюу зүрхний дутагдалтай гэж оношлогдоод 2 сар илүү хугацаа өнгөрсөн байна.
Анх хоригдоод удалгүй эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд орж байсан. Өнөөдөр дахиад түргэнээр очлоо. Тийм зүрхтэй хүнээс юу хүлээгээд, юу хүсээд байгаа юм бэ.Хүлээцтэй, уужуу байж Монгол төр, хуулийн цэх шударгад итгэхийг хичээж тэвчиж байна.
Түргэнээр эмнэлэг рүү хүргэгдснийг сонсоод гэр бүлээрээ яаж айж, сандарч, залбирч байна. Бид гэр бүлээрээ айдаст автаж, залбирч, найдвар тээн сууж байна. Хуулийн шударга байдалд итгэж, хүлээцтэй байж ирсэн.
Хүлээцтэй байна гэдэг тэнэгтээ биш. Хэрвээ аавд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдвол би болон манай гэр бүл, бид бүгд эцсээ хүртэл үзнэ шүү.
Ямар ч хүнд цаг үед бид аавыгаа ганцаар орхихгүй. Та бүхэн сэтгэлийн дэм, залбирлаараа бидэнтэй хамт байгаарай.Нөхцөл байдлыг ойлгон, түргэн хугацаанд ажиллаж байгаа 429-р хорих ангийнханд баярлалаа” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна