Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар тавдугаар сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн “Хан Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хар бэлчир” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага тавдугаар сарын 23-ны өдрийн 00:31 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын Ойн ангийн ажилтнууд, сумын Мэргэжлийн ангийнхан ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгааг ОБЕГ мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна