10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Хур тунадас: 24-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 25-нд бага зэргийн бороо, 28-29-нд бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-29-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1...+6 градус, бусад хэсгээр +6...+11 градус өдөртөө +21...+26 градус дулаан, 29, 30-нд сэрүүснэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна