Сэлэнгэ аймаг, Ерөө сумд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

С.Гандэлгэр
2 цаг 45 минутын өмнө

Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. 

 Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Ерөө сумын Бугант багийн Мэргэжлийн ангийнхан, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүлэг түймрийн баруун урдаас хойд хэсэгт, ахлах дэслэгч Б.Цэрэнтогтохоор ахлуулсан бүлэг түймрийн баруун хойд хэсэгт, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан бүлэг “Майн зоон” гэдэг газрын урд хэсэгт тус тус унтраах үйл ажиллагаа зохион байгуулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна