“Костюмтай гүйгч” Ц.Амаржаргал: Цэрэгт гүйдэг байсан учраас хослолтой гүйх хэцүү байгаагүй. Дараа жил гүйхдээ илүү шинэлэг санаа олно

М.Маралмичид
Өчигдөр 10 цаг 51 минут

Энэ сарын 24-ны өдөр /2025.05.24/ “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болон өндөрлөлөө. Тус гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлж оролцсон юм. Оролцогчид дундаас өөрийн онцлог содон дүр төрхийг бүтээж, хувцаслалт зэргээрээ олны анхаарлыг татсан 21 км-т костюмтай гүйгч Ц.Амаржаргалыг бид онцлон ярилцлаа. 

-Сайн байна уу. Энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Ц.Амаржаргал гэдэг. Одоо хувиараа кофе шоп ажиллуулдаг ийм залуу байна.

-“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд энэ жил хэд дэх удаагаа, хэдэн км-т гүйв?

-Энэ жил гуравдах удаагаа гүйсэн. Өмнөх жил болон энэ жил 21 км-т гүйсэн.

- Костюмтай гүйгч гээд эхнээсээ л хүмүүсийн анхаарлыг их татсан. Анх яагаад хослолтой гүйх болов?

-Анх 2024 оны марафоноор хослолтойгоо гүйсэн. Шинэ зүйл туршиж үзье гэсэн үүднээс хослолтой гүйх санаа орж ирээд гүйсэн. Тухайн хүн өөрийн бүртгүүлсэн марафонд яг ямар хувцастай, ямар имиж бүрдүүлээд гүйх нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Эрх чөлөө гэдэг талаас нь харж байгаа.

- Хослолтойгоо гүйхэд саад тээр болох зүйл байдаг уу?

-Ер нь бол байхгүй гэж хэлж болно. Мэргэжлийн гүйгч нар болон зохион байгуулагчдын зүгээс марафонд гүйгч нарт цаг агаараас шалтгаалан хувцаслалтаа тааруулан өмсөх тал дээр зөвлөгөө өгч байсан. Гэхдээ миний хувьд янз бүрийн арга техник ч юм уу, вазелин түрхэх гэх ч юм уу зүйл огт хэрэглээгүй. Хөл холголтын тухайд ботинк өмсөөд гүйхэд ямар ч асуудалгүй. Огт хөл холгоогүй.

-Марафонд гүйх гэж байгаа хүмүүс наанадаж гурван сарын өмнөөс бэлтгэл хийдэгдээ. Чиний хувьд бие халаалтаа хэрхэн бэлдэв?

-Тийм. Би энэ 3 сараас эхлээд бага багаар бэлтгэлээ базааж бэлдэж эхэлсэн. Ажилтай болохоор өдөр болгон биш ч гэсэн бэлтгэлээ бол алгасалгүй хийсэн. Энэ жилийн тухайд шинэ маршрут гарсан шүү дээ. Тийм учраас марафоноос өмнө тэрхүү маршрутаар гүйж явж үзээд, огцом уруу хэсэг зэргийг тооцоолсон.

ЯРИЛЦЛАГЫН ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ТА БҮХЭН ДООРХ ВИДЕОНООС ХҮЛЭЭН АВНА УУ.
ҮЗЭХ:




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.