Жүжигчин Сон Ён Гю хүүхдүүдээ боловсролтой болгохын тулд хагас зоорийн давхарт амьдарч байжээ

Zuv.mn
3 цаг 14 минутын өмнө

“Эрсдэлтэй ажил” зэрэг олон кинонд бүтээсэн дүрээрээ танигдсан жүжигчин Сон Ён Гю өчигдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Түүнийг Кёнгиду мужийн Йонин дүүргийн орон сууцнуудын дунд машиндаа нас барсан байхыг цагдаа нар олсон юм.

Улмаар жүжигчин агсны амьдралын сүүлийн үеийн мэдээлэл өнөөдрөөс олон нийтэд дэлгэгдэж эхэлсэн байна.

Сон Ён Гю нь туслах дүрд ихэвчлэн тоглодог жүжигчин байсан ч нэгэн удаа согтуугаар автомашин жолоодсоны улмаас “Cancel culture”-д өртөж, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл авсан бөгөөд энэ үеэс ажлын санал ирэхээ больж, санхүүгийн байдал нь ихэд муудсан аж.

Тиймээс хүүхүдүүдээ боловсролтой болгохын тулд амьдарч байсан том байраа зарж, хагас зоорийн давхар буюу хагас подвальд байр авч, амьдрах болжээ.

Хүмүүсийн үзэн ядалт эхнэрийнх нь ажиллуулдаг кафег ч тойроогүй тул орлого нь муудаж, их хэмжээний алдагдалд орж, тэрбээр хүмүүсийн анхаарлыг гэр бүлээсээ холдуулахын тулд гэр бүлээсээ тусдаа амьдарч байсан гэнэ. Үүний улмаас архи уух нь элбэг болсон гэж таньдаг ойр, дотны хүмүүс нь ярьсан байна.  

Нас барахаасаа өмнө тэрбээр эхнэрийнхээ тухай “Тэр минь миний төлөө Японд суралцах боложоосоо татгалзсан. Надад ирсэн хамгийн том аз” гэж ярьж байжээ. Гэр бүлийнхэн нь эрс эсэргүүцдэг байсан тул Сон Ён Гю  эхнэртэйгээ есөн жил үерхсэний эцэст сая нэг гэрлэж байжээ.  



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.151
    58 минутын өмнө

    Сэтхэлийн хат байхгүй хүмүүс юм сошиалаар бүүлдээл бусад нь дагаж муулаал ёстой сонин хүмүүс шүү

    Хариулах
  • 202.9.47.37
    1 цагийн өмнө

    Дүрээ маш сайхан бүтээдэг жүжигчин байсан байх аа.Хүний амьдрал зовлон жаргал дунд өнгөрдөг нь хорвоогийн хатуу жам юмдаа.Ум ма ни бад мэ хум

    Хариулах
  • 103.212.119.130
    1 цагийн өмнө

    Solongoschuud tegj baigaad ih muu humuus y.a negligé denduu havchin gaduurhah ym

    Хариулах
    • 124.52.82.227
      52 минутын өмнө

      Хариуцлага гэдэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгосон рүмүүс гэж хэлж болох бх. Муу хүмүүс бол бишээ. Манайхан өөрсдийгөө хишигдалай мэтийн дуучин нэртэй дуракуудад доромжлуулаад дагаад дагагчийн өсгөж өгөөөд хэсэг сэвэээд болдог бол солонгосчууд бид нар чамайг сайхан амьдруулж чадна. Гэхдээ чи олны танил бх тусмаа илүү хариуцлагатай сайн үлгэр дуйрайлалтай байх ёстой шүү гэх хандлаг байдаг болохоор тэд өгсөнөө буцаагаад авч чаддаг тийм л хүмүүс.

  • 103.212.116.197
    1 цагийн өмнө

    Солонгос улсад ийм хэрэг газар авлаа. Шударга бус зүйлтэй тэмцэх нь зөв ч гэсэн ийм байдалд нэгнийгээ битгий оруулж бай л даа. Манайхан ч бас зарим нь атаархал, үзэн ядалтаа гүйцтэл нь хүнийг дэвслэх гээд байдаг болжээ.

    Хариулах
  • 103.229.123.80
    2 цагийн өмнө

    Ум ма ни бад мэ хум.

    Хариулах