БНСУ-ын алдарт “BLACKPINK” хамтлаг ирэх арваннэгдүгээр сард шинэ мини-цомогоо гаргахаар болсон талаар хөгжмийн ертөнцийн хэвлэлүүд мэдээллээ.
Түүнд бичсэнээр, хамтлаг шинэ цомог дээрээ энэ жилийн турш ажилласан бөгөөд цомгийн хавтасны зураг авалт дууссан бол шинэ дуунууд бичүүлэх ажил дуусах шатандаа орсон гэнэ.
Мөн цомгоо ирэх аравдугаар сард гаргахаар төлөвлөсөн ч ажлын хуваарийн улмаас тов хойшилж, арваннэгдүгээр сард болсон, гэхдээ цомог гарсны дараах ажлууд шуурхай явахаар байгаа гэж бичжээ.
Хамтлаг одоо “Deadline” нэртэй аялан тоглолтоо хийж яваа бөгөөд 2022 онд “BORN PINK” цомог гаргаснаасаа хойш шинэ цомог гаргаагүй байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна