БНСУ-ын урлагийн одууд төрсөн өдрөө буяны ажил хийж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Тэгвэл “Stray Kids”-ын Чанбин энэ уламжлалыг үргэлжлүүлж, төрсөн өдрөөрөө Сөүл дэхь Samsung-ийн эрүүл мэндийн төвд 100 сая вон бэлэглэжээ /72,000 орчим ам.доллар/.
Түүний хандивласан мөнгө санхүүгийн боломж хомс, сэтгэцийн өөрчлөлттэй өсвөр, бага насны хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа болон нөхөн сэргээх хөтөлбөрт зориулагдах юм байна.
Тэрбээр энэ үедээ гаргасан мэдэгдэлдээ шүтэн бишрэгч, дэмжигчдэдээ хандаж, “Төрсөн өдрөөрөө та бүхний хайрыг хариулж, хүүхдүүдэд бага ч гэсэн итгэл найдвар өгөх боломж олгосонд гүнээ талархаж байна” гэж бичжээ.
Хандивыг хүлээж авсан эрүүл мэндийн төв талархалдаа “Чанбины сайхан сэтгэл, 100 сая вон залуу өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэнд маш том дэмжлэг болно. Бид энэ мөнгийг тэдний эмчилгээнд зориулах болно” гэжээ.
Чанбин нь энэ мэтчилэн сайн үйсийн аяныг дэмжсээр ирсэн бөгөөд энэ онд гэхэд Кёнсанд гарсан ой хээрийн түймрийн уршгийг арилгах ажилд олон сая вон хандивлажээ. Түүний сайхан сэтгэлийн тусламж БНСУ-аар хязгаарлагддаггүй. 2023 онд тэрбээр Турк, Сири улсад болсон газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэгслдэд туслах ажиллагаанд оролцож, "The Promise Honor Club"-т элсэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.223
Өмнөд солонгосын залуучууд сэтгэцийн өвчтэй болж байгаа.
Хариулах