Солонгосын алдарт BLACKPINK хамтлагийн гишүүн Рөүз АНУ-ын хөгжмийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “MTV Video Music Awards”-аас “Оны шилдэг дуу” шагналыг хүртэж, өөрийн болоод хамтлагийнхаа нэрийг дахин нэг удаа дуурсгалаа.
Түүний Бруно Марстай хамтран дуулсан "APT." хэмээх дуу оны шилдгээр тодорсон бөгөөд БНСУ-ын К поп уран бүтээлчдээс энэ нэр хүндтэй номинацид тэргүүлсэн анхны дуучин болжээ.
АНУ-д Грэмми, Билборд зэрэг дөрвөн хөгжлийн наадмыг хамгийн нэр хүндтэй гэж тооцдог бөгөөд “MTV Video Music Awards”-т нэрээ дуурсгасан анхных нь ийнхүү Рөүз болсон талаар хэвлэлүүд мэдээллээ.
"APT." нь өнгөрсөн аравдугаар сард Рөүзийн анхны бүрэн хэмжээний цомгийн өмнөх сингл хэлбэрээр гарсан юм. Солонгосын алдартай "АПАТ" тоглоомын хэмнэл дээр зохиогдсон уг дуу цахим орчинд вирус мэт тархаж, зөвхөн Рөүзийн өөрийнх нь албан ёсны youtube суьагд тавигдсан албан ёсны клип нь 1.97 тэрбум удаа үзэгдсэн юм.
Түүхэн амжилтуудын тухайд, Рөүз нийт 8 номинацид нэр дэвшиж, К-поп гоцлол уран бүтээлчдийн рекордыг эзэмшигч болсон. “Оны шилдэг дуу”-наас гадна ”Оны шилдэг видео”, “Шилдэг хамтын бүтээл”, “Шилдэг найруулга”, “Шилдэг продакшн дизайн”, “Шилдэг визуал эффект” зэрэг төрөлд нэр дэвшсэн бол түүний цомгийн "Toxic Till The End" дуу нь “Шилдэг К-поп дуу” төрөлд нэр дэвшжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна