СПОРТ ЛАВЛАХ ТОВЧОО: К.Роналдугаас өөр тэрбумтан тамирчид

Zuv.mn
2 цаг 26 минутын өмнө

Хөлбөмбөгч Кристиану Роналду “Аль Наср” багтайгаа 400 гаруй сая ам.долларын гэрээг байгуулснаар хөлбөмбөгчдөөс төрсөн анхны тэрбумтан болсон билээ.

Тэгвэл түүнтэй адилаар тамирчин байж байгаад тэрбумтан болсон хүн “Форбес”-ын тэрбумтнуудын жагсаалтад найм байдаг аж.

Тэднээс хамгийн баян нь 3.8 тэрбум ам.доллартай сагсанбөмбөгийн амьд домог Майкл Жордан. Тэрбээр хөрөнгийнхөө гурван тэрбумыг нь нь ҮСБХ-ны “Шарлотт Хорнетс” багийн хувьцааны хяналтын багцыг зарж олжээ.

1970-аад онд теннисний оргилд байж, Францын нээлттэй тэмцээнд түрүүлж явсан Ион Цириак хэмээх эр 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Гэхдээ тэрбээр энэ хөрөнгөө бараг бүгдийг нь зодог тайлснаасаа хойш олсон аж.

Сагсанбөмбөгийн бас нэгэн амьд домог Ирвин “Мэжик” Жонсон 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тамирчны хувиар ердөө 40 сая ам.доллар олж байсан тэрбээр сүүлд оновчтой хөрөнгө оруулалтуудынхаа ачаар тэрбумтан болжээ.

Үндэсний сагсанбөмбөгийн холбоонд тоглож байхдаа жилд 350 мянган ам.доллараас дээш цалин авч үзээгүй Жуниор Бриджмен гэгч бас зодог тайлсныхаа дараа амжилттай бизнесмэн болж 1.4 тэрбумын хөрөнгөтэй болсон байна.

Швейцарийн теннисчин Рожер Федерер мөн л 1.3 тэрбум ам.долларын хөрөнгийнхөө ихэнхийг спортыг орхисон хойноо олсон байна.

Сагсанбөмбөгч Леброн Жеймс 1.35 тэрбум, гольфчин Тайгер Вудс 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ажээ.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна