“Лондон башё”-д Хоошорюү С.Бямбасүрэн түрүүллээ

Х.Батсайхан
3 цаг 5 минутын өмнө

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос Британийн Лондон хотноо зохион байгуулсан таван өдрийн тэмцээнд ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Альберт Холлд энэ сарын 15-19-нд болсон тус тэмцээний тав дахь өдөр Хоошорюү С.Бямбасүрэн цол нэгт Ооносатог ялжээ.

Тэмцээнд Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны 40 бөх барилдсаны зургаа нь монгол бөхчүүд байсан байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбоо үндэсний спортоо олон улсад сурталжлах үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх бөгөөд ирэх долдугаар сард Парист тэмцээн зохиохоор төлөвлөж байгаа аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна