Бөхийн чөлөөт барилдааны ОУХМ О.Сүлдхүү ОХУ-ын мэргэжлийн бөхийн “PWL 10” тэмцээнд уригджээ. Ирэх сарын 8-нд Москва хотноо болох тус тэмцээнд манай бөх 2023 оны дэлхийн аварга Ахмед Усмановтой барилдахаар болсон байна.
“PWL 10” нь чөлөөт, сонгомол, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн хамгийн шилдэг бөхчүүд оролцож, өндөр шагналын төлөө өрсөлддөг тэмцээн бөгөөд энэ удаагийн тэмцээнд олимпын хошой аварга Абдулрашид Садулаев, дэлхийн хошой аварга, олимпын хошой медальт Акжол Махмудов, дэлхийн аварга Абасгаджи Магомедов, Панамерикийн аварга Николас Ли, дэлхийн аварга Захид Валенсия, олимпын аварга Юи Сусаки, Парисын олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Нонока Озаки, МУГТ Т.Тулга нар барилдана.
Мөн ОХУ, Беларусийн шигшээ багийн халз барилдаан болох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна