Дэлхий дахинаа “Side-Hustle” гэх ойлголт трэнд болоод зогсохгүй залуус орлогын олон эх үүсвэртэй байхыг илүүд үзэх болсон. Side-Hustle гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар өөр ажил хийж, нэмэлт орлого олохыг хэлдэг бөгөөд өнөө үед хайж судлах л юм бол ажил гүйцэтгэж, орлогоо нэмэгдүүлэх боломжууд ч их байна.
Хэрвээ та үндсэн ажлынхаа хажуугаар хийж болох богино хугацааны ажил хайж байгаа бол, хичээлийнхээ зав чөлөөгөөр цагийн ажил хиймээр байгаа бол, эсвэл танай байгууллагад хагас болон богино цагаар ажил хийх найдвартай ажил гүйцэтгэгч хэрэгтэй байгаа бол, танай гэрт/оффист тавилга угсрах, эд зүйл өрөмдөж тогтоох, нарийн цэвэрлэгээ хийх гэх мэт олон ажил байгаа ч өөрөө амжихгүй, бас хаанаас хайхаа мэдэхгүй байгаа бол… Монголын хамгийн анхны цагийн ажлын аппликэйшн HiiJob-ыг танд санал болгоё.

HiiJob бол ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудыг холбосон цагийн ажил зуучлалын цоо шинэ загвар бүхий цогц платформ юм. Тус платформ нь нүүлгэлтийн үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, гэрийн аж ахуй, цагийн ажил, автомашин үйлчилгээ, урлагийн үйлчилгээ гэсэн үндсэн 6 ангиллын 30 гаруй ажлын байрыг багтаасан .

Өдрөөс өдөрт улам төрөлжиж өргөжсөөр байгаа HiiJob апп-д бүртгүүлсэн захиалагч болон гүйцэтгэгч талууд богино хугацаанд найдвартай ажил олгогч/ажил гүйцэтгэгч олох бүрэн боломжтой гэдгээрээ онцлог. Тухайлбал, school police, цагийн ажилтан, гэр цэвэрлэгээ, арга хэмжээний хөтлөлт, ковер дуучин зэрэг нэг өдөрт хийгдээд дуусах, эрэлт ихтэй ажлууд цөм бий. Та HiiJob апп-д нэгдсэнээр:
Эцэст нь, та өөрийн мэдлэг ур чадвараа ашиглан өөрийгөө илүү хөгжүүлснээр өөртөө хөрөнгө оруулахыг зорьж байвал яг одоо эргэлзэлгүйгээр HiiJob апп-аа татаад бүртгүүлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна