УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /VI.04/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн П. Батчимэг нарын 9 гишүүн 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд суррон, цахилгаан дугуйны хэрэглээ, түүнтэй холбоотой асуудлыг түлхүү тусгасан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хууль санаачлагч П.Батчимэг гишүүн “Суррон, скүүтэр одоо нэгэт хүүхэд, залуусын хэрэглээ болчихсон. Амьдралд нь маш их ач тусаа үзүүлж байна. Цаашдаа хэдэн мянгаар нэмэгдэх нь тодорхой болж байна.
Тиймээс хэрэглээг нь хоръё гэхээсээ илүүтэй яаж дэмжих вэ гэдэгт анхаарах ёстой. Өмнө нь Зам тээврийн яам, Нийслэл холбогдох бусад байгууллагууд энэ тал дээр анхаарал хандуулж ажиллаж чадаагүй. Тиймээс яаж замтай болгох вэ, яаж төсвийг нь батлуулах вэ гэдэг асуудлыг хууль батлагдсан цагаас эхлэн нэхэж, шаардаж ажиллах болно...” хэмээн байр сууриа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.135
Суррон мопед зориулсан тусдаа А үнэмлэх гаргах 16 настай хүн авах боломжтой
Хариулах122.201.23.226
Энэ олон жил явган хүний замаар алхаагүй учраас зовлонг мэдэхгүй өөрөө замаар явж үз. Үнэхээр алхаж явахад хаанаас ирээд дайрах бол гэсэн байнгын түгшүүртэй
Хариулах59.153.113.185
Та Ч ӨӨРӨӨ ЯМАР ЯВГАН ЯВАХ БИШ. ХҮН АЛЖ БАЙНА УУ ГЭМТЭЭЖ БЙНА УУ ЁСТОЙ ӨӨРТ ЧИНЬ ПАД БАЙХГҮЙ БИЗ. ТЭГЭЭД ДУУГАЙ СУУСАН ДЭЭР БИШ ҮҮ? ЭСВЭЛ ХҮН АЛАХЫГ НЬ ДЭМЖЭЭД СУУЖ БАЙХ САЙХАН БАЙГАА ЮМ УУ?
Хариулах103.57.93.180
Зам баыхгүй баына яхоерт дэндүү олон хүүхэд бэртэж баына Чвган зорчигчдод апул учруулж байна Зөвхөн тусгай замтай газар машин барих зөвшөөхөлтэй хүмүүст зөвшөөрч болно Яс хжгарсан хүүхэд эдгэнэ Гэвч нас ахиад тэр нь чсны өвчин болох тохиолдол их
Хариулах