Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14...-19, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн.
Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна