Өмнөговийн засаг дарга Н.Энхбат хүүхэд бүрт үдийн хоол олгох захирамж гаргажээ

С.Гандэлгэр
Өчигдөр 10 цаг 10 минут

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбатын 2026 оны анхны захирамжаа ХҮҮХЭД БҮРТ ҮДИЙН ХООЛ олгох ажлыг зохион байгуулах тухай байлаа. 

Өмнөговь аймаг 2026 онд Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулах шийдвэрийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсан талаар бид өмнө мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус захирамжаар 

Политехник коллеж, 8-12 ангийн сурагчдын хоолыг нэг өдрийн 4500₮,

ЕБС-ын 6, 7-р ангийн сурагчдын үдийн хоолыг нэг өдрийн 2500₮, 

Дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг нэг өдрийн 3000₮, 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалыг 2000₮-өөр нэмэгдүүлж 2026.01.02-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг албаны хүмүүст үүрэг болгосон байна. Түүнчлэн цэцэрлэгийн хүүхдүүдэд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх ажлыг зохион байгуулахаар болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна