ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт нийт 23 шинэ тохиолдолд илэрсний найм нь Улаанбаатарт, 15 нь орон нутагт байна. Дээрх өвчний улмаас өнөөдрийн байдлаар эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж буй бол мөн тооны иргэн гэрийн хяналтад байгаа аж.
Улаанбурхан өвчнөөр өвчилсөн 13843 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд дийлэнх тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаахыг ХӨСҮТ-ээс уриалж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна