Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов. (2026.01.05)
Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) нь 21 аймаг, 9 дүүрэгт 33 дунд шатны улаан загалмай хороогоор дамжуулан нийгэм, эрүүл мэндийн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. МУЗН-т 2025 онд 6250 гишүүн, 2030 хүн сайн дурын идэвхтнээр элсэж, 17,800 сайн дурын идэвхтэн тогтмол идэвхтэй ажиллаж байна.
Өнгөрсөн 2025 онд:
Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин: Хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэн ажиллаж, ЭМЯ-ны нэгэн хүч болж буйд талархаад, нийгмийн эрүүл мэнд, тусламж үйлчилгээг сайжруулах нэг зорилгын хүрээнд ЭМЯ-аас бодлогоор дэмжин, цаашид хамтран хийж хэрэгжүүлэх чиглэлээр дараах саналуудыг хэлэв.
Тус нийгэмлэг нь Анхны тусламжийн сургалтын төвдөө иргэн бүр эзэмшвэл зохих бүхий л сургалтыг явуулж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа онцлов. Зам тээврийн осол, гэнэтийн яаралтай тусламж шаардлагатай үед түргэний эмч ирэх хүртэл хугацаанд тухайн өвчтөний дэргэд хамгийн ойр байгаа хүн анхны тусламжийг амжилттай үзүүлэх нь чухал байдаг. Иймд бүхий л салбарын хүрээнд анхны тусламжийн сургалт зохион байгуулах томоохон сургалтын бааз, гарын авлага зэргийг бүрдүүлэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр олон нийтийн дунд сайн дурын баг үүсгэх, идэвхтэн бэлтгэх нь тус нийгэмлэгийн онцлог, давуу тал гэдгийг тодотголоо.
Монголын улаан загалмай нийгэмлэг нь 1939 онд хүмүүнлэгийн болон эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд 87 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Улаан загалмай нь дэлхийн 191 улсад нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр сайн дурын хөтөлбөр хэрэгжүүлдэг хамгийн том хүмүүнлэгийн байгууллага юм.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах тухай хууль, донорын тухай хуулийн хүрээнд гамшгийн менежмент, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо хөгжлийг дэмжих, хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлэн төр, ЭМЯ-нд нэмэлт хүч болон нягт хамтран ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.165
Bur neg tanin medehui chigleleer ajillah umaa Ene ded saidantsar
Хариулах