НЗДТГ: СТӨ-ний барилгыг нурааж, 50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй

С.Гандэлгэр
Өчигдөр 12 цаг 32 минут

Өнөөдөр /2026.01.06/ цахим орчинд "Соёлын төв өргөөг нурааж, суурин дээр нь 50 давхар барилга барихаар болжээ" гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "50 давхар барилга барих асуудал огт яригдаагүй. Харин СТӨ-ний барилга нь олон жилийн насжилттай учраас барилгыг засаж, шинэчлэх талаар судалж, танилцаарай гэсэн. Энэ оны нийслэлийн төсөвт барилга барих төсөв тусгагдаагүй" гэсэн тайлбарыг өглөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна