Голомт банк Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход анхааран ажиллаж байгаагийн хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ийн дэргэдэх “Ногоон арилжааны банкны холбоо”-нд нэгдлээ.
Цаашид тус холбооны гишүүнчлэлээрээ дамжуулан бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн шилдэг туршлагаас суралцах, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, ногоон санхүүгийн шинэлэг шийдлүүдийг дэмжих боломжууд нээгдэх юм.
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:
“Ногоон арилжааны банкны холбоо”-нд элсэх нь Голомт банкны Тогтвортой санхүүгийн зорилтыг бэхжүүлэх чухал алхам юм. Энэхүү платформоор дамжуулан олон улсын байгууллагууд болон түншүүдтэйгээ хамтын ажиллагаа өргөжүүлэх, практик туршлагаа хуваалцах, Монгол Улсад ногоон, хүртээмжтэй санхүүгийн системийн шилжилтийг дэмжихээр зорьж байна.
Голомт банк урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, бохирдол бууруулах болон нийгмийн нөлөөллийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тодорхой шалгуур үзүүлэлтийг тогтоож, Тогтвортой санхүүжилтийн хамрах хүрээг боловсруулсан. Энэхүү баримт бичиг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд “S&P Global Ratings” олон улсын үнэлгээний байгууллагаар баталгаажуулсан.
“Ногоон арилжааны банкны холбоо”-ны тухай: Ногоон арилжааны банкны холбоо нь ОУСК-ийн санаачилгаар байгуулагдсан, хөгжиж буй зах зээлүүдэд ногоон арилжааны банкны үйл ажиллагааг хурдасгах зорилготой дэлхийн хэмжээний санаачилга юм. Уг санаачилга нь санхүүгийн байгууллагууд, банкны холбоод болон шинэлэг технологийн компаниудыг нэгтгэн ногоон санхүүжилт болон уур амьсгалын өөрчлөлтийн шийдлүүдэд төвлөрсөн хамтын ажиллагааны экосистемийг бүрдүүлэх зорилготой.
Дэлхийн жишиг Монголын банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна