Индонезид 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамийн анхааруулга өглөө

Х.Батсайхан
1 цаг 41 минутын өмнө

Индонезийн эргийн ойролцоо Молуккийн тэнгист Пулау Маюу арлын орчимд өнгөрсөн шөнө 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлт болжээ. Газар хөдлөлтийн төв нь Тернате хотоос ойролцоогоор 120 км, Манадо хотоос зүүн тийш 163 км зайд, Индонезийн Хойд Малуку мужид байсан аж.

Газар хөдлөлттай холбоотойгоор цунамин анхааруулга гаргасан байна.

US Tsunami Warning System-ийн мэдээлснээр, газар хөдлөлт төвөөсөө 1000 км-ийн радиуст орших эрэг орчмын бүсүүдэд буюу Индонез, Филиппин, Малайз улсуудад эрсдэл учруулах магадлалтай аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна