Д.Батбаяр: Нэг намын эрх ашиг улсаасаа давж, төрийн институциуд улс төрийн тоглоомын хэрэгсэл болж байгаа нь аюултай

Zuv.mn
1 цаг 26 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Батбаяр МАН-ын дотоод зодоонтой холбоотойгоор байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Асуудал нь хэн нэгэн дарга, хэн нэгэн улстөрч дээр биш. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг унагаах эсэх ч гол асуудал биш. Харин намын дотоод эрх ашиг улсын эрх ашгаас давж, төрийн институциуд улс төрийн тоглоомын хэрэгсэл болж эхэлж байгаа нь хамгийн аюултай. Идсэн уусан, завшсан эзэн холбогдогчид үнэнд гүйцэгдэнэ. Эцэст нь иргэд, ар түмэн хохирч үлдэнэ.

Ардын намын дотоод зөрчил, фракцын тэмцэл зөвхөн нам дотроо бус УИХ-ын үйл ажиллагаа, нийслэлийн удирдлага, төрийн шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлж эхэллээ. Парламентын ажил гацдаг, асуудлууд улс орны эрх ашгаар биш намын дотоод тохироогоор шийдэгддэг байдал хэвийн зүйл боллоо.

Энэ бол ердийн улс төрийн маргаан биш. Энэ бол НАМ нь төрөөсөө томорсны шинж.

УИХ бол намын төв байр биш!!!.

Өнөөдөр Монголд эрх мэдэл дутаагүй. Харин хариуцлага, төрийн дархлаа дутагдаж байна. Намын ашиг сонирхол төрийн эрх ашгаас дээгүүр тавигддаг тогтолцоо үргэлжилбэл ард түмний төрдөө итгэх итгэл улам суларна. УИХ-ын гишүүдийн нэр хүнд, төрийн албан тушаал ямар ч нэр хүндгүй, ямар ч үнэ цэнгүй болоод дууслаа.

Монгол Улсад хэрэгтэй зүйл бол дахин нэг улс төрийн шоу биш. Харин төрийг намаас том байлгах зарчим, хууль дээдлэх ёс, институцийн бие даасан байдал. Нам  улс орноосоо том байж болохгүй" гэжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.88
    51 минутын өмнө

    ГАНЦ Ч НАМ БИШ БАЙХАА. АН НАМ ЧИНЬ ОРОЙ ДЭЭРЭЭ БАЯРЦОГТОО ТАХЖИХААД ӨӨРИЙГӨӨ МОНГОЛЫН БАХАРХАЛ НАМАЙГ ШҮТ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ. ОЮУТОЛГОЙГООС ХОХИРЧХООД БАС ТЭРИЙГ ШҮТ ГЭНЭ. ДҮҮРЦЭН ХУЛГАЙЧ . АН НЬ Ч ЯГ ИЖИЛ АВАХ ЮМ АЛГА. ХУДЛАА АРДЧИЛАЛ ЯРИАД. ОДОО ДЭЛХИЙГЭЭРЭЭ ТЭР АРДЧИЛАЛД ЧИНЬ ПОЛОГДООД ДАМПУУРЧБАЙНА

    Хариулах