У.Отгонбаяр нарын 8 гишүүн хаврын морин уралдааныг зохион байгуулах хууль санаачилжээ

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, О.Алтангэрэл, Н.Батсүмбэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Бямбасүрэн, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл нарын гишүүд хаврын морин уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулах хуулийн төсөл санаачилжээ. 

Тодруулбал, хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна. 

Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор хуулийн төсөлд заажээ. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулах юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна