Х.Энхмандах Мексикийн боксчинтой тулалдана

Zuv.mn
1 цаг 6 минутын өмнө

Мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг WBA холбооны Flyweight (50,8 кг) жинд тулалдаж буй Х.Энмандах /7-0/ ирэх бямба гарагт Мексикийн боксчин Адриан Яир Ибарра Эррера (10-4)-тай тулалдах гэж байна. Тулаан АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын SAP Center ордонд болно.

Манай тамирчин мэргэжлийн боксын замналаа эхлүүлснээс хойш богино хугацаанд долоон тулаан хийж, WBA холбооны Flyweight (50,802 кг) жингийн есдүгээрт хүртэл өсгөөд буй. Мэргэжлийн бокст долоо тулалдаж долоо ялснаас гурван удаа хүнд цохилтоор ялсан бөгөөд сүүлийн дөрвөн тулааныхаа гурвыг нь хүнд цохилтоор дуусгасан юм.

Мексикийн боксчин Адриан Яир Ибарра Эррерагийн хувьд манай тамирчнаас бага зэрэг өндөр нуруутай тамирчин байна. WBA холбооны Flyweight (50,802 кг) жингийн аваргын бүсийг АНУ-ын боксчин Рикардо Рафаэль Сандовал, түр бүсийг Пуэрто Рикогийн Жонатан Гонзалез эзэмшиж байгаа бөгөөд чансааны эхний 10-т олимпын хошой аварга Узбекистаны Хасанбой Дусматов нарын шилдгүүд бичигдэж байгаа юм. Манай тамирчин энэ талаандаа ялбал өөрөөсөө чансаа өндөр боксчидтой тулалдах, улмаар аваргын бүсний төлөө  тулаан авах магадлалаа нэмэгдүүлэх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна