"Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай Дэлхийн банк болон Олон Улсын Санхүүгийн корпорацын төлөөлөгчидтэй уулзаж, ТӨК-ийн шинэчлэлийг олон улсын шилдэг туршлага, зөвлөмжөөр дэмжих талаар ярилцлаа.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Үндэсний баялгийн санг арвижуулах, ТӨК-ийн шинэчлэлийг олон улсын шилдэг туршлага, зөвлөмжөөр дэмжих хамтын ажиллагааны эхлэлийг бэхжүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
Талууд Үндэсний баялгийн сангийн засаглал, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, компанийн засаглал болон бүтцийн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна