Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард улсын хэмжээнд 11.2 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.2 хувиар өссөн үзүүлэлт.
2026 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 12.3 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 23.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин 2025 оны тавдугаар сард 8.3 хувь байсан бол энэ оны мөн үед 11.2 хувь болж, өсөлтийн хурдац 2.9 нэгж хувиар өсжээ. Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.8 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.9 нэгж хувиар тус тус нөлөөлсөн байна.
Инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс өсөхөд,
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны тавдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 3.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна