Чой Сун Шилийн охиныг Дани улсаас баривчилжээ

2017/01/02
Өмнөд Солонгос улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Ким Ин Хэ болон түүний найз Чой Сүн Шил нарын дуулиан БНСУ-с төдийгүй дэлхий дахинд түгээд байгаа билээ. Энэ шуугиан намжаагүй байтал Чой Сүн Шилийн охин 20 настай Чун Ю Раг Дани улсаас баривчлан эх оронд нь авчрах болсон талаар www.bbc.com -оос мэдээллээ. 

Данийн цагдаагийн албанаас Чун Ю Рагийн талаар мэдээллийг Солонгосын хуулийн байгууллагад мэдэгдэн, Аолборг хотоос түүнийг баривчилжээ. Түүний ээж Чой Сун Шил улсын хэрэгтэй холбогдсон ба охин Ю Ра нь ээжийнхээ найзын нэр хүндийг ашиглан Сөүл дэх Ихвагийн охидын сургуульд шууд элсэн суралцаж, тэтгэлэг, тусламж авсан хэргээр интерполын тусламжтай эрэн сурвалжилж байжээ. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна