Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих иргэдийн асуудлыг тус тусын хуулиар зохицуулсан байдаг. Үүнд:
- Ахмад настны хувьд-Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дах хэсэг, /2016,11,10/
- Оюутан, сурагчын хувьд-Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5 дахь заалтад тус тус заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлттэй зорчдог.
Дээрх хуулиудийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6/21 дугаар тогтоолоор “Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам” болон “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг тус тус баталж хэрэгжүүлж байна.
2015 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн хуулийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсан. 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх нээгдсэн.
Уг заалтыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна. /Төрийн мэдээлэл – 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн нийлэл №44 953 /
Иймд Asuudal.mn сайтын 2017 оны 01 дүгээр 02-ний өдрийн “Нийтийн тээвэр үнэгүй боллоо” гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл олон нийтэд бий болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна