Ираны ямар албан тушаалтнууд амиа алдав

Zuv.mn
1 цаг 32 минутын өмнө

АНУ, Израилийн хамтарсан хүч Ираны нийслэл Тегеран тэргүүтэй хотын тодорхой байршлуудад агаараас цохилт өгч байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү цохилтыг Ираны эрх баригчдын эсрэг чиглэсэн гэж мэдэгдэж буй. Энэ утгаараа Ираны төрийн байгуулагуудыг онилсон бөгөөд үүний улмаас Ираны Батлан хамгаалахын сайд Азиз Насирзадех болон Армийн ерөнхий командлагч Амир Хатами тэргүүтэй БХЯ-ны өндөр албан тушаалтнууд амиа алдсан нь одоогоор тодорхой болоод байна.

Израилийн талаас Шүүхийн тэргүүн Голам Хоссейн Мохсени-Эжейг мөн устгасан гэж мэдээлсэн ч одоогоор батлагдаагүй. АНУ Ираны шашны тэргүүн, оюун санааны удирдагч Али Хаменейн өргөөг балгас болтол бөмбөгдсөн зургийг олон нийтэд ил болгосон ч довтолгоон болох үед Аятолла өргөөндөө байгаагүй гэж Ираны тал мэдээлсэн. Мөн Ерөнхийлөгч Пезешкианыг амь сэрүүн байгаа гэжээ.

Али Хаменейн өргөө, хиймэл дагуулаас авсан зураг

АНУ-ын цохилтод төрийн байгууллагын байруудаас гадна мөн Хормозган мужийн Минаб тойрогт байрладаг охидын сургууль өртөж 24 сурагч амиа алдсан гэж орон нутгийн мэдээллийн агентлагууд мэдээлж байгаа юм.

Зураг: Ираны армийн ерөнхий командлагч Амир Хатами



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна