АНУ болон Израилийн Иранд хийсэн цохилт, Тегераны хариу арга хэмжээний талаар дэлхийн улс орнуудын удирдагчид ямар байр суурь илэрхийлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Европын холбоо нь Ираны "алуурчин дэглэм"-ийн эсрэг "өргөн хүрээтэй хориг арга хэмжээ" авсан байсан гэдгийг дурьдаад “Хүлээцтэй байдал, энгийн иргэдийг хамгаалах, олон улсын хуулийг бүрэн хүндэтгэхийг бүх талуудад уриалжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн хэвлэлийн албанаас Итали улс Ираны энгийн иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, иргэний болон улс төрийн эрхийг хүндэтгэхийг эрх баригчдаас нь шаардаж байгаагаа мэдэгдэв. Ж.Мелони хурцадмал байдлыг намжаах, үүнд чиглэсэн хүчин чармайлтыг дэмжихийн тулд холбоотнууд болон бүс нутгийн удирдагчидтай зөвлөлдөхөө илэрхийлжээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез "Дарангуйллын эсрэг тэмцэж буй Ираны зоригт ард түмэнтэй Австрали улс хамт байгаа” гээд, Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх АНУ-ын хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
ОХУ-ын Гадаад харилцааны яам АНУ болон Израилийн үйлдлийг "Болчимгүй" хэмээн тодорхойлж, олон улсын хэм хэмжээ, хууль журмыг зөрчсөн гээд, асуудлыг дипломат замаар шийдэх арга замд эргэж орохыг уриалсан байна.
Их Британийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэрэг явдлыг "Бүс нутгийн өргөн хүрээтэй мөргөлдөөн болж цаашид хурцдахыг хүсэхгүй байна" гэж мэдэгдээд байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна