Жэк Ма болон Трамп нар цахим зах зээлийг ашиглана

2017/01/10
Өнөөдөр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп Alibaba цахим худалдааны сайтыг үндэслэгч Жэк Матай Нью Йорк хотод байрлах Трамп цамхагт уулзжээ. Уулзалтын дараа Жэк Магийн хэлснээр АНУ болон БНХАУ нар харилцаагаа бэхжүүлж, илүү нөхөрсөг холбоо тогтоох нь зөв гэсэн санаатай хоёул санал нэг байсан гэнэ.

Жэк Ма Америкийн бизнес эрхлэгчдэд өөрийн сайтын тусламжтайгаар шинээр нэг сая ажлын байр бий болгоход нь туслах гэнэ. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Хятадын импортын барааны татварыг өсгөх талаар ярьж байсан Трамп, “Жэк бид хоёр хамтран агуу зүйлс бүтээх болно” хэмээн Trump цамхагийнхаа үүдний танхимд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Жэк Ма Трампыг ухаалаг, нээлттэй хүн гэж тодорхойлон, түүний компани Америкийн нэг сая жижиг дунд бизнес эрхлэгчдийг татан, Хятадын зах зээлд бараагаа борлуулах боломжийг олгох гэнэ.

Alibaba компанийн төлөөлөгч Боб Кристигийн хэлснээр компани нь нэг сая шинэ ажлын байрыг ирэх таван жилд бий болгох ба Alibaba-тай харилцаж эхлэх Америкийн жижиг дунд бизнес эрхлэгчид хүмүүсийг нэмж шинээр ажилд авах аж. Америкийн баруун зүгт байрлах фермерүүд болон хувцас үйлдвэрлэгчид Alibaba цахим зах зээлийг ашиглан Хятадын хэрэглэгчдэд хүрэх нь зүйтэй хэмээн Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг Жэк Ма онцолжээ. Хятадын цахим худалдааны 80 хувь нь Alibaba сайтаар хийгддэг гэсэн тооцоо байдаг аж.

Эх сурвалж: www.bbc.com 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна