Иванка Трамп: “Би аавынхаа цагаан ордон дахь ажилд хамтрахыг хүсэхгүй байна”

2017/01/10
Ерөнхийлөгчийн тангаргаа хэдхэн хоногийн дараа өргөх гэж буй Доналд Трамп өчигдөр өөрийн хүргэн Жерэд Кушнэрийг Цагаан ордон дах ахлах зөвлөхөөр нэрлэсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаад байгаа юм. 

Трампын охин Иванкагийн нөхөр Жерэд Кушнерийн хувьд бизнесийн олон салбарт ашиг сонирхолтой, үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн. Тэрбээр хадам эцгийнхээ сонгуулийн кампанит ажилд гол үүрэг гүйцэтгэсэн ба түүний шинэ албан тушаал гадаад болон дотоодын бодлогийг тодорхойлоход чухал үүрэгтэй юм.

Харин түүний охин Иванка Трамп аавынхаа цагаан ордон дахь ажилд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарласныг CNBC агентлагаас мэдээллээ. Иванка өдгөө 35 настай бөгөөд загварын салбарт нилээн нэр хүнд өндөртэй хүн юм.  Хэдийгээр тэр цагаан ордон дахь ажилд оролцохгүй ч нөхөр нь түүний оронд байр суурь эзлэх аж. Тэд гэрван хүүхэдтэй юм. 

А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна