Хоолойны чадлаараа аархдаг дуучин Э.Төрмандахын уран бүтээлүүд зохиолын дууны ертөнцөд чамгүй амжилттай яваа билээ. Түүний “Аархал” хэмээх дууг А.Өсөх-Ирээдүй хэмээх хүү цангинатал дуулсан нь сошиал ертөнцөд од болоод байсан цаг саяхан. Өхөөрдөм бяцхан хүү 12-р сарын 9-нд ах эгч хоёртойгоо хамтран “Удам залгасан аялгуу” хэмээх бие даасан анхны тоглолтоо хийгээд амжжээ.
Хүүгийн өсч яваа нэр хүндийг ашигласан уу гэлтэй дуучин Э. Төрмандах саяхнаас А.Өсөх-Ирээдүй хүүтэй байнга шахуу хамт байх болсон гэнэ. Хамт дуу дуулж, хоол идэж, зугаалж бүр бөх хүртэл үзэж яваа сурагтай.
Хэзээний л од бяцхан хүүтэй хамтран өөрийн алдарт бүтээл “Аархал” дуугаа дуулсан нь түүнд их амжилтыг авчирч яваа гэхэд олон хүн санал нэг байгаа гэнэ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна