Өнөөдөр болох үйл явдлууд

22 цаг 1 минутын өмнө
10.00 цагт 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Бүгд Найрамдах Унгар Улсын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компанийн төлөөлөлтэй Гадаад паспортын шинэчлэлийн асуудлаар хэлэлцээр хийнэ. Төрийн ордон "В" танхимд 10:00 цагт эхэлнэ.

11.00 цагт 

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-аас МОНЦАМЭ агентлагийн байранд хэвлэлийн хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
 
Эрүүл мэндийн яамны “А” зааланд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяныг эхлүүлж буй тухай хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр Түлэгдлээс урьдчилан сэргийлэх аяны талаар болон Осол, гэмтэл, бага насны хүүхдийн түлэгдэл ,Түлэгдэлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл авах боломжтой. 
 
Хэвлэлийн хүрээлэнд НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг хэлэлцэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна