Д.Трамп “Гренландыг АНУ мэдэлдээ авна” гэжээ

Х.Батсайхан
4 цаг 23 минутын өмнө

АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ Гренландыг заавал эзэмших ёстой гэсэн байр суурийг дахин илэрхийлжээ. Тэрбээр өмнө нь энэ байр суурийг олон нийтэд хандаж хэлж байсан бол энэ удаад АНУ-аас Данид суух Элчин сайдын томилгооны асуудлыг хөндөж ярьж байхдаа дурсжээ.

Гренланд (Албан ёсны хэл Гренланд хэл: Kalaallit NunaatДани хэлGrønland) нь Умард мөсөн далай болон Атлантын далайн хооронд, Канадын Умард мөсөн далайн ольтригийн зүүн талд орших, Данийн вант улсын харьяа улс юм. 

Физик газарзүйугсаатны зүйн хувьд Арктикийн арлын орон болох тус улс нь газарзүйн хувьд Хойд Америк тивийн нэг хэсэг боловч улс төр, түүхийн хувьд Европтой, ялангуяа ИсландНорвегиДанитай нягт холбоотой. 1979 онд Дани улс Гренландад өөртөө засах эрх олгосон бөгөөд 2008 онд тус орны иргэд Данийн вант улсаас тусгаар тогтнохын төлөө санал өгсөн аж. 

2009 оны 6 сарын 21-нд хууль тогтоох, бодлого тодорхойлох эрхээ Гренландчууд авч, өөртөө засан тохинох эрх нь ихээхэн өргөжсөн. Ингэснээр Данийн төв засгийн газраас зөвхөн гадаад харилцаа, аюулгүй байдал, санхүүгийн бодлогын талаар л хамааралтай болжээ. Ойрын ирээдүйд бүрэн тусгаар тогтнохыг эрмэлзэж байгаа.

Гэвч энэ хүсэл нь АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бодлоготой зөрчилдсөн бололтой. Д.Трамп Гренландыг эзэмших асуудлыг хөндөхдөө “Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлын төлөө” гэсэн том шалтгаан дурьдаж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.40
    58 минутын өмнө

    За зааа, ингээд Укр- ны дайн ингээд ойрын хугацаанд зогсох нь , Орос хазснаа зуугаад хангалуун хоцрох нь ойлгомжтой болж ирэв. Европын хэд яаахав зайлуул хов хороос цаашгүй хөгшин чавганц шиг болгосон улс хийй хоосон шүдгүй буйлаа гаргаад, хэлээ бултагануулаад тамир муутай орилмоор болоод үлдэх биз. Араас нь муу Тайван талийгаач болох байх даа. Том гүрнүүдийн тохироо гэж

    Хариулах