Чидо шуурга Мозамбикт 94 хүний амийг авчээ

Zuv.mn
4 цаг 31 минутын өмнө

Энэтхэгийн далайд үүссэн Чидо шуурга Францын колони Майотт арал, Африкийн Мозамбикийг илүү нэрвэсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус гамшгийн Мозамбикт учруулсан хохирлын хэмжээ тодорхой болжээ.

Далайн шуурга Мозамбикийн эрэгт энэ сарын 15-ны дөр хүрсэн бөгөөд дээд тал нь 260 м/цаг хурдтай салхилсан. Гамшгийн улмаас 94 хүн амиа алдаж, 768 хүн гэмтэж бэртсэн байна. 622,000 хүн ямар нэг байдлаар хохирчээ.

Чидо шуурга Мозамбик хүрэх замдаа Францын далайн чанад дахь эзэмшил болох Майотт арлыг нэрвэхэд 35 хүний амийг авч одсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна