БХЯ Вьетнамын армид мах нийлүүлж, оронд нь будаа авна

Х.Батсайхан
4 цаг 36 минутын өмнө

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнгөрсөн бямба гарагт Вьетнамын Ханой хотод тус улсын Батлан хамгаалахын сайд Фан Ван Цянтай ажил хэргийн уулзалт хийжээ.

Уулзалтаар,

-Монголын БХЯ Вьетнамын армид мах нийлүүлж, оронд нь сайн чанарын цагаан будаа авах,

-Зэр зэвсэг, цэргийн зориулалттай техник хэрэгслийг шинэчилж сайжруулан цэргийн аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх,

-Батлан хамнгаалах салбарт уламжлалт найрсаг харилцаагаа улам гүнзгийрүүлэн хөгжүүлж, энхийг сахиулах, соёл, урлаг спортын чиглэлээр туршлага солилцох зэрэг гурван асуудалд хамтарч ажиллахаар тохирчээ. Хоёр тал тохиролцоогоо ажил хэрэг болгохын тулд ажлын хэсэг байгуулж  ажиллахаар болсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна