Британийн хааны гэр бүлийн гишүүдийн ээлжит шуугианыг ханхүү Эндрью тарилаа. Түүний зөвлөх, маш итгэмжит харилцаатай байсан хүн БНХАУ-ын тагнуул байсан нь тогтоогдсон гэх мэдээлэл өчигдөр олон нийтэд ил болов.
Хэвлэлүүд Н6 гэж нэрлэж буй энэ хүнийг Британийн сөрөх тагнуулын алба MI5 жил гаруйн өмнө илрүүлж, Британийн нутагт орж ирэхийг нь хориглосон аж. Ханхүү Эндрьютай маш ойр байсан гэх энэ хүн БНХАУ-ын бизнесмэн бөгөөд ХКН-тай маш ойрын холбоотой гэсэн мэдээллийг хэвлэлүүд олж авчээ. Намтай ойр байгаад зогсохгүй саяхан болсон БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хуралд оролцож, нэгдүгээр эгнээнд намын дээд удирдлагуудтай зэрэгцэн суусан гэнэ. Энэ эр ханхүүтэй найз гэдгээрээ Букингемийн ордон болон Сент Жеймс, Виндзорын шилтгээнд нэг бус удаа орж байсан аж.
Хааны гэр бүлийнхэн одоо ханхүү Эндрьюг гэр бүлийн оролцсон аливаа албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохгүй байх шийдвэрийг сайн дураараа гарга хэмээн шахаж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.130.118
Энэ нөгөө педофил өвгөн мөн биздэ. Баригдаад амиа хорлодог жеффри эфстэйний нууц арал дээр очиж өчнөөн өсвөр насны охидоор зугаацсан бузар өвгөн
Хариулах