Сансарт хуримтлагдсан хогны асуудлыг шийдвэрлэхээр хиймэл дагуул хөөргөжээ

2017/01/24
Сансар дахь хогны асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор Олон улсын сансрын станцаас /ОУСС/ Японд үйлдвэрлэсэн нэгэн хиймэл дагуулыг туршилтаар сансарт хөөргөжээ. Өчигдөр орой ОУСС-аас хөөргөсөн хэт жижигхэн буюу 10-30 см урттай зургаан хиймэл дагуулын дунд дээрх хиймэл дагуул байгаа аж.

“Nakashimada Engineering Works” компани “FREEDOM” гэдэг уг хиймэл дагуулыг сансарт хог хуримтлагдахаас урьдчилан сэргийлж чадах шинэ технологиор тоногложээ. Тус компани мэдэгдэхдээ “энэ хиймэл дагуул эх дэлхий рүү мэдээлэл илгээх ямар ч боломжгүй. Харин туршилт амжилттай болж байгаа эсэхийг хянахын тулд бид АНУ-ын Сансар судлалын агентлагийн хиймэл дагуулын траекторын мэдээллийг ашиглана” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна