Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээсээ салаад хэсэгтээ нам гүм байсан. Харин тэрээр ирэх гуравдугаар сард Guerlain-ий гоо сайхны брэндтэй хамтран өөрийн нэрийн шинэ үнэртэй ус бүтээхээр болжээ.
41 настай, зургаан хүүхдийн эх, ганц бие Анжелина шинэ үнэртэнээ худалдаанд гаргамагц олсон бүх орлогоороо хандив өргөхөөр болсон байна. Мөн цалингаа ч бас хандивлах аж. Түүний энэ зоримог, энэрэнгүй үйлс бусад урлаг соёлынхныг ч мөн уриалж байгаа хэрэг гэж People сэтгүүл онцолжээ.
Энэхүү гоо сайхны шинэ бүтээгдэхүүн нь Жолигийн хувьд анхны тохиолдол биш бөгаад тэрээр 2007 онд анх Японы алдарт гоо сайхны брэнд Shiseido-той хамтран гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж байжээ.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна