Дурлалын дөрвөлжин гээч зүйлийг бид Жастин Бибер түүний хуучин найз охин Селена Гомез, дуучин Вийкэнд түүний хуучин найз охин Бэлла Хадид нараас харж болно. Саяхан Селена, Вийкэнд хоёрын үнсэлцэж буй зураг олон нийтэд цацагдсанаар энэхүү хайрын дөрвөлжин хэлхээ үүссэн юм.
Тэдний шинэ романс эксүүдэд нь таалагдаагүй бөгөөд Вийкэндийн хуучин найз бүсгүй Бэлла Хадидад энэ асуудал маш хүндээр туссан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Селенаг инстаграмаар дагахаа больж, сэтгэл гутралаасаа болж элдэв янзын зургууд хийсээр байсан юм.
Мэдээж энэхүү асуудалд Селенагийн хуучин найз залуу Жастин Бибер ч мөн зүгээр суугаагүй нь лавтай. Тэрээр саяхан Bazaar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Селенагийн шинэ харилцаанд би огтхонч эмзэглээгүй ээ, аль хэдийн минийх биш болсон учраас. Тиймээс надад хэлэх үг байхгүй ээ” хэмээн хэлж байжээ.
Харин өчигдөр TMZ-н сэтгүүлчид Жастинаас Вийкэндийн дууг сонсдог уу гэж асуухад тэрээр “Чөтгөр ав гэж, яалаа гэждээ. Би тийм хогийн баас шиг зүйлийг сонирхдог хүн биш” хэмээн бухимдангуй хариулсан нь түүнийг Селенагийн шинэ харилцаанд сэтгэл дундуур байгаа хэмээн үзэхэд хүргэж байгаа аж.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна