2003 онд Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан Дэ Жан Гум киноны хоёрдугаар цуврал удахгүй хийгдэх талаар мэдээллийг Солонгосын Arirang сайтаас мэдээллээ. Уг кино гарсан даруйдаа ашиг орлого ихтэй байснаас гадна зөвхөн Солонгостоо л гэхэд 57,1% рейтингтэй байв. Киноны дараагийн ангид өмнөх жүжигчид дахин тоглох эсэх нь одоохондоо шийдэгдээгүй байгаа аж.
Солонгосын домог болсон бүсгүйн түүх Европ, Ази, Хойд Америк, Африкт жинхэнэ утгаараа байлдаг дагуулж чаджээ. Киног 37 тэрбум төгрөгөөр бүтээсэн бол дэлхий даяарх нийт орлого нь 258 тэрбум төгрөгийн ашиг олсон байна.
А.Хатангоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна