Хятад улс “Дунфэн-41” гэдэг тив алгасах пуужингийн гурван бригадынхаа нэгийг Оростой хиллэдэг хойд нутгийн Хармөрөн мужид байрлуулсан байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ бригадыг тус мужийн Дачин хотод байрлуулсан бололтой. Өөр нэг бригадыг төвийн нутгийн Хөнань мужийн Синьян хотод байрлуулсан гэсэн мэдээлэл байна. Харин гурав дахь бригадыг баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын ӨЗО-нд байруулжээ. “Дунфэн-41” нь 10 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуу тээж, 14 мянган км хүртэлх зайд байгаа объектод цохилт өгөх чадалтай аж.
Эх сурвалж: Montsame.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна