Эверест намссан уу?

2017/01/25
2015 онд Балбад болсон газар хөдлөлтийн улмаас Гималайн нурууны ноён оргил болох Эверестийн өндрийн хэмжээ өөрчлөгдсөн эсэхийг тогтоохын тулд тус оргилын өндрийг хоёр дахь удаагаа хэмжихээр төлөвлөж байна гэж Энэтхэгийн Засгийн газар мэдэгдлээ. Газар хэмжигч Сварна Субба Рао хэлэхдээ “ойрын хоёр сарын хугацаанд дэлхийн хамгийн өндөр оргил руу экспедиц илгээнэ” гэв.

Харин Балбын албаны хүмүүс ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Эверестийн өндрийг хэмжих зөвшөөрлийг Энэтхэгийн экспедицэд өгөөгүй” гэжээ. Хиймэл дагуулын мэдээллээс үзвэл, газар хөдлөлтийн улмаас дэлхийн ноён оргилын өндрийн хэмжээ багассан байна. Тус оргилын өндөр 8848 м болохыг одоогоос 62 жилийн өмнө Энэтхэгийн судлаачид тогтоож байжээ.

Харин Балбад 2015 онд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа Гималайн нурууны өндөр бараг 1 м-ээр намссан гэж судлаачид үзэж байна.

А.Хатангоо
Эх сурвалж: montsame.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна