Мелани Трампын гунигт царай цахим ертөнцийн дуулиант асуудлын нэг болж байна

2017/01/25
АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп саяхан ерөнхийлөгчийнхөө тангарагийг сүр дуулиантайгаар өргөсөн билээ. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд Америкийн ард түмэн хоёр хуваагдсан мэт энд тэндгүй томоохон жагсаал, үймээн самуун одоог хүртэл ар араасаа цуварсаар байгаа билээ.



Хэдийгээр тэрбумтан, алтны магнатын эзэн гэгддэг ч чамгүй сайн ерөнхийлөгч гэдгээ тэрээр батлаж харуулахын оронд ард түмнийхээ дургүйцлийг хүргэсэн шийдвэрүүд гаргасаар байгаа нь түүнийг цагаасаа өмнө огцрох болов у гэх таамаглалыг эх сурвалжууд үзэж байгаа юм.



Эдгээр үймээн самуунаас болж Доналд гэлтгүй түүний гэр бүл ч мөн хов живд орсоор байгаагийн тод жишээ нь Мелани Трампын гунигт төрх юм. Шинээр сонгогдсон тэргүүн хатагтай сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан, Англи хэлээр аялгатай ярьдаг, дээрээс нь ухаан муутай нэгэн гэх шүүмжүүд Америкийн сонин сэтгүүлийн ашиг орлогыг нэмэгдүүлсээр байгаа юм. Үүн дээр нэмэгдээд түүний талаар бас нэгэн шүүмж гарчээ. 



Энэ нь Меланигийн гунигт харц юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр тэрээр Доналд Трамптай хамт хуучин ерөнхийлөгч болон экс тэргүүн хатагтайтай уулзах үеэр тун гунигтай, доогуур харцтай, газар ширтсэн маягийн их уйтгар хурсан байсан нь хүмүүсийн анхаарлыг их татав. Меланигийн инээж байгаа дүр төрх уг өдөр огт харагдаагүй нь Доналд Трамп эхнэрээ ямар нэгэн байдлаар хүчирхийлдэг, сүрдүүлж заналхийлдэг, Мелани тэргүүн хатагтай болохыг хүсэхгүй байгаа зэрэг олон таамгийг төрүүлж байгаа аж. 



Шинэ тэргүүн хатагтайн энэхүү цөхөрсөн байдал Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байтугай, дэлхий даяар цахим орчинд тун дуулиант асуудлуудын нэг болоод байгааг www.celebuzz.com онцолжээ. 



А.Хатангоо 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна