Кэйни Вест, Ким Кардашиан нар салсан уу?

2017/01/25
Ямар ч авъяасгүй атлаа хамгийн олон шүтэн бишрэгчидтэй оддын нэг бол яах аргагүй том өгзөгт шуугиан таригч Ким Кардашиан юм. Тэрээр өнгөрөгч 9-р сард Парист тоглолт үзэж явах үеэрээ халдагат өртөж, өөрийн үнэт зүйлсээ алдахын сацуу сэтгэл зүйн хүнд цохилтонд орсон юм. 

Энэ явдлаас хойш төд удалгүй түүний нөхөр реппер Кэйни Вест гэнэт ухаан алдаж унан эрүүл мэндийн ноцтой асуудалд орсноор тэдний гэр бүлийн тайван сайхан байдал алдагдсан гэж эх сурвалжууд үзэж байгаагаас гадна алдартай, хөрөнгө чинээтэй хүмүүс энэ мэт асуудлыг тэр дор нь шийдэх боломжтой боловч сэтгэл зүйн байдал болон гэр бүлийн хувийн асуудалд том нөлөө үзүүлж байгаа хэмээн www.dailymail.co.us онцолжээ. 

Оны дараа Ким хоёр хүүхдийнхээ хамт тайван амарч асуудлаа цэгцлэхээр Дубай явсан ч түүний нөхөр Кэйни яваагүй нь хосуудыг салсан гэх таамаглалыг төрүүлээд байсан аж.  Харин хоёр хүүхдийн эцэг эх, Холливуудын алдарт хосууд өчигдөр халуун дотноор зургаа авахуулсан нь тэдний харилцаа хэвийн байгааг нотолж чаджээ. 



А.Хатангоо


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна